Студопедия
Случайная страница | ТОМ-1 | ТОМ-2 | ТОМ-3
АрхитектураБиологияГеографияДругоеИностранные языки
ИнформатикаИсторияКультураЛитератураМатематика
МедицинаМеханикаОбразованиеОхрана трудаПедагогика
ПолитикаПравоПрограммированиеПсихологияРелигия
СоциологияСпортСтроительствоФизикаФилософия
ФинансыХимияЭкологияЭкономикаЭлектроника

Тэр газарт чинь би далан жил хаан суусан билээ гэж гэнэ.

Монгольские народные сказки | Намайг авчирсан тэр хүү мэднэ гэжээ. | Энэ сүүнд орвол би чамтай сууна, чамайг эс орвол би суухгүй гэсанд хаан айж миний өмнөөс Хараадай мэргэн хүү минь ор гэжээ. | ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ МОРЬ | Чи одоо бушуу харь. Мангасыхан чамайг авч хатнаа болгохоор ирж явна. Чи гэртээ хариад юмаа бэлтгэж бай. Хойноос чинь би очно. Тэгээд намайг унаад зугатаа гэв. | Чи үүнийг мангасыг гүйцээд ирэхэд хөлгүй их далай бол гэж хаяарай гэж захижээ. | Тэгэхэд морь нь | Би цай зооглохгүй гэж хэлээд босоод суниахад суусан газар нь гурвал өвс хугарсан байжээ. | Очоод цай уу гэж байна гээд аваад ир гэж явуулжээ. | Чи намайг мангасаар тамлан алуулахгүй гэвэл далны минь гол дунд дөрвөн алтан хялгас бий. Түүний нэгийг нь шүдээрээ тас хаз гэж хэлжээ. |


Читайте также:
  1. Lt;variant>іс жүргізу құқықтарын адал пайдалану
  2. Би цай зооглохгүй гэж хэлээд босоод суниахад суусан газар нь гурвал өвс хугарсан байжээ.
  3. ДАЛАН ХУДАЛЧИЙН ҮГСЭЭС
  4. Жалпы түсінік, олардың сипаттамалары, пайдалану орны және жұмыс істеу ерекшеліктері
  5. Лам ч гэж нэг юм энд баймаар болж байна гээд гартаа ваар углаад гэрийн хаяанд сууж байв гэнэ.
  6. Танай нөхөр хаачсан юм бэ? гэж гэнэ.

 

Тэгэхээр отгон хүү Хараадай мэргэн (тогда младший сын Хараадай Мэргэн) төмөр гутал өмсч (железные сапоги обувая; өмсөх — надевать), төмөр таяг тулж (на железный посох опираясь) явсаар тун хол газар хүрч (идя, совсем далекой страны достигнув), явсан хоногийнхоо тоог алдаж гэнэ (счет дней своего пути потерял; хоног — ночевка; сутки; тоо — число; алдах — терять). Гэтэл нэгэн их хонин сүрэг тохиолдож (однако когда одно большое овечье стадо попалось; хонь — овца; сүрэг — стадо; тохиол — случай, стечение обстоятельств; тохиолдох — попадаться, встречаться, случаться), цаад талд нь (с дальней его стороны) хар эрээн аварга могой (черно-пестрый огромный змей; эрээн — пестрый; аварга — огромный; могой — змея; аварга могой — удав) аргал эвэртэй хуц залгиад (заглотил винторогого барана; хуц — баран-производитель; залгих — глотать), хуцны аргал эвэр нь (витые рога барана) могойн завьжинд тээглээд (зацепились за углы рта змея; завьж — углы рта; тээглэх — зацеплять(ся)) цаашаа ч үгүй, наашаа ч үгүй болж (и ни туда, ни сюда) хоёулаа үхэх гэж байхад (когда им обоим надо было помирать; хоёр — два; хоёул — вдвоем) хуцы нь татан гаргавал ([Хараадай-мэргэн] барана, потащив, извлек) хуц цойлон давхиж (баран радостно поскакав) ижилдээ нийлэв гэнэ (к своей паре присоединился).

 

Тэгэхээр отгон хүү Хараадай мэргэн төмөр гутал өмсч, төмөр таяг тулж явсаар тун хол газар хүрч, явсан хоногийнхоо тоог алдаж гэнэ. Гэтэл нэгэн их хонин сүрэг тохиолдож, цаад талд нь хар эрээн аварга могой аргал эвэртэй хуц залгиад, хуцны аргал эвэр нь могойн завьжинд тээглээд цаашаа ч үгүй, наашаа ч үгүй болж хоёулаа үхэх гэж байхад хуцы нь татан гаргавал хуц цойлон давхиж ижилдээ нийлэв гэнэ.

 

Могой ч (змей же) нүдээ нээж (открыв глаза; нээх — открывать), ухаан орж (придя в сознание; ухаан — ум, разум, сознание; орох — входить), хүүг цагриглан ороож (обвившись вокруг мальчика; цагариг — кольцо; цагриглах — свернуться (о змее, собаке); ороох — обертывать):

— Чи миний аминд орлоо (ты стал мне не чужим: «в мою жизнь вошел»), чамайг яахин дэмий орхих билээ (как тебя просто так бросить; дэмий — зря, попусту; орхих — бросать, отбрасывать; отвергать, оставлять), манайд оч (пойдем ко мне: «к нашим иди») гээд нуруун дээрээ суулган явсаар (сказав, на спину посадив, идя; нуруу — спина; хребет) нэгэн их ан гаваар (через одну большую щель; ан — трещина; расселина; гав — щель, трещина) газар дор орж (под землю войдя) гэрийнхээ үүдэнд хүүг буулгаад (у ворот своего дома юношу спустив; үүд — дверь, ворота; буух — опускаться; сходить, слезать; буулгах — высаживать, выгружать) би могой бус, доод газрын хүн (я не змея, а человек нижней земли) гээд гэрт орвол (сказав, в дом когда вошли) мөнөөх могой нэгэн өвгөн болжээ (тот змей стал стариком; өвгөн — старик; старый).

 

Могой ч нүдээ нээж, ухаан орж, хүүг цагриглан ороож:

Чи миний аминд орлоо, чамайг яахин дэмий орхих билээ, манайд оч гээд нуруун дээрээ суулган явсаар нэгэн их ан гаваар газар дор орж гэрийнхээ үүдэнд хүүг буулгаад би могой бус, доод газрын хүн гээд гэрт орвол мөнөөх могой нэгэн өвгөн болжээ.

 

Өвгөний охин эхтэйгээ хоёул (дочь старика с матерью вдвоем; эх — мать) баясан угтаж (радостно встречая; баясах — радоваться; угтах — встречать) унд хоол өгч (питье и еду когда подавала), хүүд тэр охин аминчлан (парню та девушка обрадовавшись), чамайг явахад (когда ты будешь уходить) аав юу дуртай гурван юмаа ав гэх байх (отец, наверно, скажет: “возьми три вещи, которые понравятся”; аав — отец; дур — желание, склонность, любовь; дуртай — желающий, любящий; юм — вещь, нечто; авах — брать), тэгвэл (тогда) авдранд байгаа хар билүүгээ өг (находящийся в сундуке свой черный точильный камень дай; авдар — ящик, ларь, сундук; билүү — точильный камень), адуунд яваа Хамбарын хар морио өг (в табуне ходящего своего вороного коня Хамбара дай; адуу — табун; морь — конь) гээд дараа нь юу дуртайгаа хэлээрэй (сказав, после что хочешь говори; юу — что) гэжээ (сказала). Хүүг явах үест (когда парень должен был уходить; үе — период) сайхь өвгөн дуртай гурван юмаа хэлээд ав гэхэд (на предложение доброго старика назвать три желаемые вещи) охины нь хэлснээр гуйвал (попросил, как сказала девушка; гуйх — просить) буруу харж уйлан (в сторону смотря, плача), зөв харж инээн (прямо смотря, смеясь), аминдаа орсон ачит хүндээ яаж үгүй гэх вэ (ставшему не чужим благодетелю как отказать; ачит хүн — благодетель; үгүй — нет; вэ — вопросительная частица) гээд өгч гэнэ (сказав, дал).

 

Вгөний охин эхтэйгээ хоёул баясан угтаж унд хоол өгч, хүүд тэр охин аминчлан, чамайг явахад аав юу дуртай гурван юмаа ав гэх байх, тэгвэл авдранд байгаа хар билүүгээ өг, адуунд яваа Хамбарын хар морио өг гээд дараа нь юу дуртайгаа хэлээрэй гэжээ. Хүүг явах үест сайхь өвгөн дуртай гурван юмаа хэлээд ав гэхэд охины нь хэлснээр гуйвал буруу харж уйлан, зөв харж инээн, аминдаа орсон ачит хүндээ яаж үгүй гэх вэ гээд өгч гэнэ.

 

Хараадай мэргэн хүү Хамбарын хар морио унаж (Хараадай-мэргэн, сев на своего вороного коня Хамбара; унах — садиться (на коня); ездить верхом) орж ирсэн ан гаваараа дээшээ гараад (щелью, через которую входил, выйдя наверх; орох — входить; ирэх — приходить; гарах — выходить) нэгэн голын усанд нүүр гараа угааж байгаад (умывая лицо и руки в воде одной реки; гол — река; ус — вода; угаах — мыть) алтан шар өнгөтэй өд олбол (когда нашел перо золотисто-желтого цвета; алт — золото; шар — желтый; өнгө — цвет; өд — перо) Хамбарын хар морь нь (его вороной конь Хамбара), энэ өд бүү ав (не бери это перо) гэхэд нь (когда сказал) мориноосоо нуугаад алчууртаа боочихжээ (тайно от коня завернул в платок; нуух — прятать, скрывать; боох — обертывать, упаковывать; перевязывать, завязывать). Цаашаа явсаар (двигаясь дальше), шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг харгис хааныг номхруулж (утихомиривая жестокого хана, который рубил: «брал» головы у людей, побежденных при игре в шахматы; шатар — шахматы; тоглох — играть; толгой — голова; авах — брать; харгис — жестокий; реакционный) тэр хааны хайр ивгээлд суун байгаад (когда сидел на милости и попечении того хана; хайр — милость), хаанд мөнөөх өдөө өргөжээ (хану преподнес то свое перо; өргөх — поднимать; подавать, подносить, преподносить).

 

Хараадай мэргэн хүү Хамбарын хар морио унаж орж ирсэн ан гаваараа дээшээ гараад нэгэн голын усанд нүүр гараа угааж байгаад алтан шар өнгөтэй өд олбол Хамбарын хар морь нь, энэ өд бүү ав гэхэд нь мориноосоо нуугаад алчууртаа боочихжээ. Цаашаа явсаар, шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг харгис хааныг номхруулж тэр хааны хайр ивгээлд суун байгаад, хаанд мөнөөх өдөө өргөжээ.

 

Гэтэл санаа муу хүмүүс (однако злонамеренные люди; санаа — мысль, намерение; муу — плохой) Хараадай мэргэн хүүд атаархаж (завидуя Хараадай-мэргэну; атаа — зависть; атаархах — завидовать), хорлох арга зохиож (выискав способ навредить; хорлох — вредить, наносить вред; зохиох — создавать, составлять; налаживать) хаанд очоод (пойдя к хану):

— Хараадай мэргэн, намайг тийм сайхан өд аваачиж өгөхөд шувуугий нь олж ир гэхгүй, манай хаан тэнэг хүн гэж хэллээ (Хараадай-мэргэн говорил: “Наш хан глупый человек, раз не сказал, когда я принес такое красивое перо, чтобы принес и птицу”; сайхан — красивый; шувуу — птица; олох — находить; тэнэг — глупый; дурак; хэлэх — говорить, сказать) гэвэл (когда они говорили) хаан тэр үгийг зөвшөөрч (хан, согласившись с теми словами; үг — слово), Хараадай мэргэнийг дуудаж авчраад (вызвав Хараадай Мэргэна; дуудах — вызывать, звать; авчрах — приносить, приводить):

— Над өгсөн өдтэй адил өдтэй шувуу олж ир (найди птицу с такими же перьями, как данное мне перо: «со мне данным пером с такими же перьями птицу найдя приди»; өгөх — давать; адил — одинаковый) гэжээ (сказал).

 

Гэтэл санаа муу хүмүүс Хараадай мэргэн хүүд атаархаж, хорлох арга зохиож хаанд очоод:

— Хараадай мэргэн, намайг тийм сайхан өд аваачиж өгөхөд шувуугий нь олж ир гэхгүй, манай хаан тэнэг хүн гэж хэллээ гэвэл хаан тэр үгийг зөвшөөрч, Хараадай мэргэнийг дуудаж авчраад:


Дата добавления: 2015-07-16; просмотров: 39 | Нарушение авторских прав


<== предыдущая страница | следующая страница ==>
УХААТ ТАНГАДЫН ХҮҮ ХАРААДАЙ МЭРГЭН| Над өгсөн өдтэй адил өдтэй шувуу олж ир гэжээ.

mybiblioteka.su - 2015-2024 год. (0.007 сек.)